2020 онд бүх аймгийн төвийг нийслэлтэй авто замаар холбоно


6 жил

  Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас замын барилга, засвар арчлалтын ажилд анхаарлаа хандуулж эхэллээ. 2020 онд гэхэд нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоогүй таван аймгийн төвийг холбохоор төлөвлөжээ.

Хэдийгээр зам барих асуудал чухал ч барьсан замаа засварлах, арчлах нь чухал. 2018 оны улсын төсөвт замын засвар арчлалтанд шаардлагатай хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч "Шаардлагатай төсөв мөнгө дутмаг, хууль эрх зүй, журмуудад өөрчлөлт оруулах шаардлагатай, нэмээд үүрэг хариуцлагын асуудлыг чангатгаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү сайжруулж байж энэ салбарт хөгжил дэвшил гарна" гэж салбарын сайд нь дүгнэж байна.

Тиймээс олон жил “АЗЗА“ нарын хувьд техник тоног төхөөрөмж муутайн улмаас ихэнхи ажлыг гар аргаар явуулж ирсэнд анхаарал хандуулж эхний ээлжинд зарим аймгуудыг замын засвар арчлалтын техник тоног төхөөрөмжөөр хангаж эхэллээ. Архангай, Сүхбаатар, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Төв аймгийн замын засвар арчлалт  хариуцдаг компаниудад экскаватор, ковш, автогридр зэрэг 10-аад механизмыг хүлээлгэн өгсөн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү