Жүжигчин Б.Амарсайхан шинэ киногоо Каннын наадамд илгээлээ


6 жил

Өнгөрсөн оны наймдугаар сард зураг авалтыг нь хийж эхэлсэн "Under the turquoise sky" киногоо Каннын кино наадамд “сойж” байгааг жүжигчин Б.Амарсайхан мэдэгдлээ.

 “Номин хөх тэнгэрийн дор “ хэмээх уг кино АНУ, Япон, Францын уран бүтээлчдийн хамтын бүтээл юм. Киноны гол дүрд манай жүжигчин Б.Амарсайхан тоглосон. Түүнтэй хамт Каннын кино наадмаас 14 насандаа Шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Японы жүжигчин Ягира тоглосон гэхээр уран бүтээлийн чансаа өндөр байхаар харагдаж байгаа юм.

Жүжигчин Б.Амарсайхан, түүний гэргий С.Уран нар энэхүү уран бүтээлдээ нэлээд найдлага тавьж байгаа бөгөөд нялх хүүгийнхээ хамтаар Францад ажиллаж байна. Энэ талаараа жүжигчин хэлэхдээ,

“Япон, Монгол, Францын хамтран бүтээж байгаа "Under the turquoise sky" киноныхоо пост продакшныг Францын "#LesStudiosdeParis"-д хийлгэж, анхны үзлэгээ хийн, Каннд илгээхээр боллоо. Кино маань Каннын наадамд сонгогдсон ч, эс сонгогдсон ч бид өөрсдөөрөө бахархах болно” гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү