Өнөөдөр болох үйл явдал


6 жил
  1. "Холлидэй инн" зочид буудалд "Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа" зөвлөлдөх уулзалт 09.00-12.00 цагийн хооронд болно. 
  2. JCI Central салбар байгууллагаас 21-р зууны чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилгоор 2018 оноос авч хэрэгжүүлж буй “Anti–Diabetes” төслийн нээлтийн үйл ажиллагаа 11.00 цагт ШУГТЭ-ийн төв үүдэнд болно. 
  3. 12.00 цагаас Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг Соёлын төв өргөөнд болно.
  4. 10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай, НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. 
  5. 11.20 цагаас Blue Sky зочид буудлын 3 давхарт Монголын Ногоон нам, ИЗНН, МҮАН, МАХН зэрэг улс төрийн намууд шударга тогтолцоог тогтоон хөгжүүлэх эрхэм зорилго бүхий шинэ Дээд хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэн батлуулахын төлөө хамтран ажиллах Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно.
  6. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны зөвлөгөөн 09.00 цагт Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно.
  7. "Авто цогцолбор" ОНӨААТҮГ оффисын байранд Авто худалдааны цогцолборын захиргаа, маркетингийн албанаас 14.00 цагаас Авто худалдаа эрхлэгчидтэй нээлттэй уулзалт хийнэ. 
  8. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг 09.00 цагт "Хуульчдын танхим"-д болно. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү