А.Мөнхбаяр: Бүх спортууд дундаас жюү жицү эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой спорт

А.Мөнхбаяр: Бүх спортууд дундаас жюү жицү эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой спорт

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил 7770

   Энэ удаагийн ярилцлагын зочноор Голланд улсад ажиллаж амьдардаг А.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрээр жюү жицүгийн домог болсон, дэлхийн арван удаагийн аварга тамирчин Рожер Грэйсийн шавь юм. Мөн тэрээр Bjjheros сайтаас гаргасан ирээдүйтэй таван тамирчны нэгээр нэрлэгдсэн бөгөөд энэ нь ази тив бус европ тивийн төлөөл байв. Мөөжиг буюу А.Мөнхбаяр нь 2013 оноос буюу 21 настайдаа мэргэжлийн тамирчин болох хүсэлдээ хөтлөгдсөн бөгөөд өдгөө жюү жицүгийн бор бүстэй. Европ тивийн хоёр удаагийн аварга, Их Британи улсын аварга, Европын No gi-ийн аварга, UAJJ Гранд исламын аварга гэх мэт маш олон арван тэмцээний шилдэг нь болж байсан тамирчин юм.

-Яагаад Жюү жицүг сонирхон хичээллэх болсон вэ?

-Анх UFC сонирхдог байлаа. Тэндээс л жюү жицү хэмээх спортын талаар олонтаа сонссон. Ингээд л Голландын Оостбүрг хэмээх хотын HTK хэмээх клубт жюү жицүгээр хичээллэж эхэлсэн.

-Чиний хувьд Жюү жицү ямар байр суурийг эзэлж байна?

- Миний хувьд Жюү жицү бол үнэхээр үнэ цэнэтэй зүйл. Яагаад гэвэл миний амьдрал, миний ажил үүнтэй салшгүй холбоотой. Иймээс ч би аж амьдралтайгаа холбоотой болсон энэ спортдоо хамгийн сайн нь болохыг хүсэж бэлтгэлээ хийдэг мөн бусдад зааж сургадаг.  

-Жюү жицүг юу гэж боддог вэ?

-Би . Иймдээ ч олон хүмүүс мэддэг болоосой гэж хүсэж мөрөөддөг. Яагаад гэвэл маш хэрэгтэй. Мөн Жюү жицүгээр олон төрлийн хүмүүс хичээллэж, бялдаржиж, чөлөөт цагаа өнгөрүүлж чаддаг. Тийм ч учраас найз нөхдийн хүрээ тэлэгдэж байдаг. Иймээс л би жюү жицүг хөл бөмбөг ,сагсан бөмбөг шиг хүн бүрд хүрсэн спорт болоосой гэж боддог.

 -Монголын жюү жицүчдийн  хувьд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Манай тамирчид потенциалын хувьд өндөр. Энэ нь магадгүй монгол соёл заншлын хувьд энэ спорт тийм өөр зүйл биш болохоор хөгжиж дэвшихэд амархан байх.

-Хийх дуртай мэхнээс хуваалцвал?

- Ер нь бол олон техникүүдэд дуртай хэлэхэд хэцүү. Гэхдээ товчхон хариулбал аливаа өчих боолт хийх дуртай.

-Энэ спортыг ямар хүмүүст илүү тохиромжтой гэж бодож байна?

-Миний хувьд . Хэдий энэ спортоор эрэгтэйчүүд давамгайлж хичээллэж байгаа ч хугацаа өнгөрөх тусам эмэгтэйчүүдийн тоо өсөж байна. Би өмнөх асуултад бие бялдар хөгжихөөс гадна бие хамгаалах урлагт суралцдаг гэж дурдсан шүү дээ. Энэ нь эмэгтэйчүүдэд ашигтай. Ер нь энэ спортоор хичээллэж эхлэхэд охид бүсгүйчүүдэд сүрдмээр, хүнд байдаг байх. Гэхдээ зориглоод эхний алхмыг хийвэл жюү жицүгээр хичээллэдэг ямар ч хүмүүс бүгд сайхан харилцаатай, гоё уур амьсгалыг бий болгож чаддаг гэдгийг хэлмээр байна.

- Жюү жицүгийн хөгжилийн талаарх чиний бодол?

- Мөн Жюү жицүг IBJJ болон Арабрын нэгдсэн Эмират улсын жюү жицүгийн холбоо гэх мэт олон байгууллагууд дэмжиж хөрөнгө оруулалт хийж хурдацтай хөгжихөд дөхөм болж байна. Үүгээрээ ч

-Эцэст нь дасгалжуулагчийн үүднээс тамирчдад зөвлөхөд?

-Тамирчдад зөвлөхөд гадны том том тамирчдын барилдааныг судалж техникээ сайн сураарай. Аль болох дэвжээн дээр их байж бэлтгэлээ хийн хөлс гаргаснаар чи тэр хэмжээндээ өсөж дэвжих болно. Хэдий “би байнга бэлтгэлээ хийдэг ч гэсэн болохгүй байна” гэж битгий бодоорой


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү