Онцгой байдлынхан он гарснаас хойш 693 хүний амийг аварчээ


7 жил

Нийслэлийн Онцгой байдлын газрынхан энэ оны эхний есөн сард 693 хүний амь бие, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн нь 2017 оны эхний есөн сарын байдлаар ой, хээрийн түймрийн 18,  объектын гал түймрийн 1934, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 223 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна.

Нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 693 хүний амь бие, аж ахуйн нэгж байгууллага, төр, иргэний 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран, хамгаалжээ.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 7,5 хувиар буурчээ.

Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү