Өнөөдөр болох зарим үйл явдал


7 жил

09:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд Үндэсний хөгжийн газар, БОАЖЯ, НҮБ-ийн ногоон эдийн засгийн төлөөх түншлэл санаачлагатай хамтран “Ногоон эдийн засаг ба худалдааны боломж” сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулна.

09:00 цагт Улаанбаатар их сургуульд "Эрүүл мэнд боловсролын хяналтанд иргэн таны оролцоо" аяны хүрээнд "Боловсролын нийгмийн ажилтны чадавхийг сайжруулах нь" сэдэвт сургалт болно.

10:10 цагт 3х3 Оюутны Дэлхийн аварга баг тамирчид эх орондоо ирнэ. \

11:00 цагт Монголбанкны хурлын зааланд Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг Зууч" ХХК-иас 2017 оны наймдугаар сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна.

11:00 цагт МУИС-байгуулагдсаны 75 жилийн ойн хурал уулзалт МУИС-н 1-р байрны дугуй танхимд болно.

11:00 цагт Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн сургалтын танхимд "Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо" сэдэвт сургалтыг МХЕГ-аас зохион байгуулна. 

11:00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагууд ажилчдынхаа эрх ашгийг үл хүндэтгэж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар Тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбоо, гишүүдээс мэдээлэл хийнэ.

11:40 цагт Сүхбаатарын талбайд Сүхбаатара дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдрийн нээлт болно.

12:00 цагт СУИС хичээлийн нэгдүгээр байрны “Эрдмийн өргөө”-нд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын ХАЙДАВ-ын 90 насны ойн хүрээнд болох "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн баярын талаарх хэвлэлийн хурал болно.

13:30 цагт 116 дугаар сургууль дээр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан брайл бичиг бүхий ном гардуулна

Ахлах ангийн сурагчдад эх оронч хүмүүжил олгож, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг дээшлүүлэх зорилготой "Дөл" тэмцээн Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү