Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэргэдээ цэцэрлэгтэй боллоо


7 жил

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах зорилгоор Засгийн газраас “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэргэдээ цэцэрлэгтэй болж өнөөдөр нээлтийг  нь хийлээ.

Тус  цэцэрлэг нь 80 хүүхэд хүлээн авах боломжтой бөгөөд бага, дунд гэсэн хоёр бүлэгт багачуудаа хүлээн авлаа. Хоёр бүлэгт дөрвөн багш, хоёр туслах ажилтан, хоёр тогооч  ажиллах юм байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх цэцэрлэгт Сангийн яам зэрэг ойр орчмынх нь албан газруудын ажилчдын хүүхдүүд явах ажээ.

Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.

Энэ үеэр Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын сэтгэгдлийг сонслоо. Тэрээр "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт байгууллагууд цэцэрлэгтээ болно гэж тусгагдсан. Тиймээс манай яам төрийн байгууллага болон хувийн хэвшлүүд цэцэрлэгтэй болох бодлогыг дэмжиж байгаа. Мөн их ач холбогдол өгдөг. Энэ дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ цэцэрлэгт зөвхөн манай яамны ажилчдын хүүхдүүд хамрагдахгүй. Сангийн яам, манай харьяа агентлагийн ажилчдын хүүхдүүд гээд нэлээн одон төрийн байгууллагын ажилчдын хүүхэд хамрагдаж байгаа. Энэ цэцэрлэг маань Чингэлтэй дүүргийн 37 дугаар цэцэрлэгийн харьяа болон нээгдэж байгаа. Энэ жил 80 хүүхэд хамрагдсан. Цэцэрлэгийн урсгал зардал, мөнгө төсөв нийслэлээс хөрөнгө оруулалтаас шийдэгдсэн. Цаашдаа тогтмолжоод явна" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү