Баянзүрх дүүргийхэн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ


7 жил

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуух нийт 30 орчим километр газрын хог хаягдлыг  цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй  хүн оролцсон юм.

Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 20 тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн байна. Ирэх есдүгээр сарыг дуустал цэвэрлэгээг үе шаттайгаар үргэлжлүүлэх юм. Гол дагуух хог хаягдлын дийлэнх нь архи, пивоны шил лааз эзэлж байсан. Мөн голын усанд гялгар уут болон ахуйн хогийг ихээр хаясан байжээ.

Иймд иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа хог хаягдлаа ил задгай газар хаяхгүй байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү