Швейцарийн Хөгжлийн ХАБ 40 орчим сая швейцарь франкийн тусламж үзүүлсэн


7 жил

Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав өчигдөр Швейцариас Бээжинд суугаа, Монгол Улсыг хавсран ажилладаг Элчин сайд Жан Жак де Дарделтай уулзжээ.

Элчин сайд Жан Жак де Дардел энэ үеэр “Монгол Улсын иргэдийг Швейцарь Улсад зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байгаа.” гэсэн байв. Түүний хэлсэнээр хоёр улсын иргэд албан ба дипломат ажлаар визгүй зорчих боломжтой болсон.

Түүнчлэн Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага манай улсад 2003 оноос хойш 40 орчим сая швейцарь франкийн хөгжлийн тусламж олон салбарт үзүүлсэн тухай дурдсан байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү