АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-нд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.Макмастертай Цагаан ордонд уулзав.
Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс өөрийн чухал гуравдагч хөрш АНУ-тай иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бэхжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит алхмууд хийх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.
Хоёр орны энхийг сахиулагчид бүс нутаг, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө мөр зэрэгцэн ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, Монгол Улс нь Афганистан Улс дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох болсныг нотлов.
Х.Макмастер Афганистан Улс болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй манай улсын хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасанд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр Монгол Улс, АНУ-ын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлж, улс төр, батлан хамгаалахын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд чухал түлхэц болохыг тэмдэглэв.
Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Гаалт, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан захирал Мэтт Потинжер нар байлцав.
Мөн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Жонатан Нэштай уулзаж, Монгол Улсын Засгийн газар, МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээний явцын талаар санал солилцов.
Ц.Мөнх-Оргил сайд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.Макмастертай уулзав
7 жил /2017-06-13 08:18:29 GMT+8/
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, Д.Сумъяабазарыг даргаасаа ЧӨЛӨӨЛЖ, Х.Нямбаатарыг томилно
212
3 өдөр
Б.Энхбаяр: Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын томилсон хүмүүс байгаа
375
5 өдөр
Л.Гантөмөр Боловсролын сайд байхдаа Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ
623
7 өдөр
Дургүй хүргэсэн шүүгчээ орон нутаг руу цөлөх байдлаар Ц.Элбэгдорж шүүхийг гартаа оруулсан гэв
814
7 өдөр
Л.Мөнхбаясгалан: Ард түмний итгэл л Цензургүй, Л.Мөнхбаясгалан хоёрыг амьдруулсаар
501
1 долоо хоног
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, Д.Сумъяабазарыг даргаасаа ЧӨЛӨӨЛЖ, Х.Нямбаатарыг томилно
212
3 өдөр
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
33658
19
7 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд