Нэр дэвшигч Х.Баттулгын аяны дөрөөг одонтой 108 ээж сүүн цацлаараа мялаав


7 жил

   Хонгор нутгаас төрөн гарч төр түшилцэж явсан хүүгээ баянхонгорчууд бахдал дүүрэн угтан авч, хүндлэл дүүрэн үдэж өглөө. Өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр төрсөн нутаг Баянхонгор аймагтаа ажиллаад аян замаа уааш үргэлжлүүлсэн  Х.Баттулгыг нутгийн зон олон нь аймгийн төвийн баруун урдах жижигхэн бор толгой дээрээс үдэж өгсөн юм. Ингэхдээ алдарт эхийн I, II одонтой 108 ээжийн сүүн цацлаар аян замыг нь мялааж, Ерөнхийлөгч болохыг ерөөсөн юм.

Нэр дэвшигч Х.Баттулга яг одоо Говь-Алтай аймгийн Алтай хотноо ажиллаж, иргэд сонгогчидтой уулзаж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү