АН-ынхан нэр дэвшигчгүй мэтгэлцэнэ


7 жил

     2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн телевизийн мэтгэлцээн зохион байгуулах тал дээр талууд нэгдсэн ойлголтод хүрч чадсангүй. Хуулиараа гурван нэр дэвшигч гурвуулаа мэтгэлцээнд оролцсон байх ёстой. Гэвч МАН, МАХН-ын зүгээс хэт нэг талыг барьсан, нэр дэвшигчтэйгээ сонирхлын зөрчилтэй, олон нийтийн эрх ашгийг илэрхийлж чадахгүй телевизээр мэтгэлцэх шаардлага тавьсан. АН-ын нэр дэвшигчийн хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хувь нэр дэвшигч, намтай ямар нэгэн сурталчилгааны болон хаалтын гэрээ байгуулаагүй телевиз болох "HD Монгол" телевизээр мэтгэлцэх санал тавьсан ч нөгөө талууд хүлээж авсангүй. Түүнчлэн АН-ын нэр дэвшигчгүйгээр , Сонгуулийн тухай хууль зөрчиж мэтгэлцээн явуулахаар болсноо мэдэгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү