Өвөлжилтийн бэлтгэл ажил хийж байна


7 жил

Эрчим хүчний яамны шуурхай хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил болон агаарын бохирдлыг бууруулах тухай асуудлыг голчлон хөндлөө. Үйлдвэр, станцуудын хувьд үндсэн ба туслах тоноглолын засвар үйлчилгээгээ хийж, бэлтгэл ажил хангагдаж буй талаар мэдээлж байна. Мөн станцуудын нүүрсний хангамжтай холбоотойгоор хоёр уурхайн өвлийн бэлтгэл ажлыг хангах шаардлага бийг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцолсон юм.

Мөн тэрбээр "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд "ТЭЦ II” ТӨХК-ийн дэргэд утаагүй түлшний үйлдвэр барихтай холбоотой хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх талаар ярилцаж, утааны эсрэг авах арга хэмжээгээ цаг алдалгүй эртнээс төлөвлөх, үйлдвэр, станцууд цахилгаан хангамжийн найдвартай байдлаа сайтар хангах, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын дэд станцыг хоёр талын тэжээлтэй болгох асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг анхааруулав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү