Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм


7 жил

09.00 цагт Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд ШӨХТГ-аас бизнесийн орчны малгай хууль болох “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

09.00 цагт "Япон-Монголын соёл боловсролын төв"-д /МУИС-ийн II байрны ард байрлах/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй ЖАЙКА байгууллагын "Улаанбаат хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийн баг хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмж"-ийн сургалт, семинар зохион байгуулна.

09.00 цагт Сүхбаатарын талбайд Байгаль орчны яамны нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилнэ.

10.00 цагт Туушин зочид буудалд Хууль зүй дотоод хэргийн яам, Дэлхийн Банк Группын Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран “Төлбөрийн чадваргүйд тооцох болон дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулах гэж байгаа тул сэтгүүлч сурвалжлагч Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Уг зөвлөлгөөний үеэр МУ-д төлбөрийн чадваргүйд тооцох, дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах шинэчлэлийг хийх хэрэгцээ, шаардлага, Шүүхийн бус журмаар дампуурлын хэргийг шийдвэрлэх, Санхүүгийн хувьд чадваргүй болсон аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааны одоогийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, тэргүүн туршлага болон Монголд эрх зүйн орчинг сайжруулахад шаардлагатай дараагийн гол алхамуудыг холбогдох байгууллагуудын төлөөлөгчид хэлэлцэнэ.

13.00 цагт Үндэсний мэдээллийн төвд "Эвийн хадагтай эмэгтэйчүүд" хөдөлгөөнөөс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ.

19.00 цагт Q Art галерейд Монгол орноо нэг ч сум суурин үлдээлгүй тойрох "Бидний цөөхөн Монголчууд" төслийн баг Хөвсгөл аймгийн хамгийн сайхан байгалтай газруудыг гэрэл зургийн дуранд буулгаснаа үзэсгэлэнд дэлгэнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү