Монгол инженерүүдийн угсарсан анхны галт тэргийг удахгүй хүлээн авна


7 жил

Монгол инженерүүдийн угсарсан анхны галт тэргийг энэ сар 10-нд хүлээн авна. Одоогоор вагонуудад нэмэлтээр суурилуулах зангилаа эд ангиудыг угсарч дуусаад, будаж байгаа гэж мэдээлжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар бүрдсэн баг Зүүнхараагийн ачааны вагоны засварын баазын түшиглэн галт тэрэг угсрах ажлаа 5-р сарын 29-нд эхлээд байлаа.

Баг  ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Экологи бус” ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрджээ.

Монгол инженерүүд угсарсан ачааны галт тэрэгний даац 72 тонн, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, 120 км/цаг-ийн хурдтай байдаг. Цаашлаад төслийн хүрээнд эх орондоо ачааны вагон угсрах үйлдвэрийн шугам байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангахаар төлөвлөөд байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү