Улаанбаатар хот орчим хуурайшилтын эрсдлийн “аюултай” зэрэгт байна


7 жил

Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм тогтвортой байх бөгөөд хуурайшилтын эрсдлийн “аюултай” зэрэгт байна.

Нийслэлийн бүс нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг тавдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулжээ. Өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 124 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд гарч ажиллан болзошгүй аюулаас 12 хүний амь биеийг аварсан байна.

НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр "Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Мон хөөс” ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрийн 54х18м хэмжээтэй сэндвичэн барилгад гал гарч, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 5 ангийн 32 албан хаагч 8 авто машин техник хэрэгсэлтэй ажиллаж унтраасан. Тавдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13-р хороонд 9 давхар орон сууцны барилгаас согтуу иргэн амиа хорлох гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын аврагч нар шуурхай ажиллаж 24 настай иргэнийг аварч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэж танилцууллаа.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү