Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3651 дуудлага мэдээлэл иржээ


7 жил

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3651 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 136, зөрчлийн шинжтэй 1438 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 1574 ослыг материалжуулан шалгаж байна.

Гудамж, талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 714 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар буурсан байна. “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн Татварын хэлтсүүдтэй хамтран татвар төлөөгүй нийт 1383 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч харьяа дүүргийн татварын хэлтсийн байцаагчид хүлээлгэн өгсөн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү