Америкийн хилээр нэвтрэхэд сошиал медиан тухай асууна


7 жил

 АНУ-ын хилээр нэвтэрч буй зарим аялагчдаас 15 жилийн өмнөх намтарын мэдээлэл бас таван жилийн өмнөх сошиал медиан хэрэглээний тухай асуулт тавьжээ.

Визийн мэдүүлэгт аялагчдаас сүүлийн 15 жилд хаана ажилласан, оршин суусан бас өнгөрсөн таван жилийн туршид “контент бүтээх эсвэл хуваалцахад хэрэглэсэн” сошиал медиан хаягийг нь асуусан байна.

DS-5535 нэртэй шинэ мэдүүлгийн формыг түр зуур туршиж үзсэн гэж таамаглаж байна.

Сошиал медиан тухай мэдүүлэг авах энэ формыг анх Барак Обама санаачилсан: Энэ тухай хамгийн анх өнгөрсөн жилийн 6-р сард яригдаад байв. Цаашид ч Америкийг үндэсний аюулгүй байдлын үүднээс зарим Америкийн хилээр нэвтэрж байгаа хүмүүсээс сошиал медиан тухай асуудах болох магадлалтай байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү