Макрон Путин хоёр уулзалдах гэж байна

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Францийн шинэ ерөнхийлөгч өнөөдөр Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах гэж байна. Тэд 1717 онд Оросын Агуу Петер Францад дипломат айлчлал хийсний 300 жилийн ойг тэмдэглэхээр Версалийн Паласт уулзана.

“Би Орос улсыг хүндэлдэг. Тиймээс би Владимир Путиныг 300 жилийн дипломат харилцааны хүрээнд ирэхийг урьж байна,” гэж Макрон хэлжээ.

Францийн ерөнхийлөгч Эммануэл Макрон хэдий Оросын бодлогыг шүүмжилдэг ч тодорхой асуудалд тэдэнгүйгээр шийдэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд байв. Энэ тухай тэр Италид болсон Их7-ийн уулзалтанд дурджээ.

“Олон улсын маш олон асуудлуудыг Оросгүйгээр шийдэж чадахгүй,”

Ямар асуудлууд гэдгийг тодруулан тэр Сири, Украйны нөхцөл байдлуудыг онцолжээ. Энэ хоёр сэдвээр тэр Владимир Путинтай уулзах үеэр ярилцана.

“Версальд болох уулзалтын үеэр би Сирийн нөхцөл байдлын тухай ярилцана,” гэж Макрон хэлсэн ба Герман, Франц, Орос, Украйныг оролцуулсан Нормандийн уулзалт ойрын хугацаанд болох ёстой гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү