Бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийн талбайтай боллоо


7 жил

Онцгой байдлын газрын албан хаагчид биеийн тамирын талбайдаа бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэх хийх талбайг өөрсдийн хүчээр тохижууллаа.



Уг талбай нь барилгын хийц бүтээцийн хэсэг, төмөр гүүр, дүүжин давцан, гараар дамжих саад, хонгилыг гатлах саад, хорт хий утаатай, саадтай байгууламж, давах саад, мушгиа модон гүүр, хөдөлгөөнт дүүжин гүүр, троссоор дамжин буух төхөөрөмж зэргээр тоноглогдсон юм.


Түүнчлэн талбайн нээлтэд зориулан албан хаагчдын дунд ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд нийт долоон багийн 56 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү