“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо


7 жил

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас санаачлан Тээврийн прокурорын газартай хамтран прокурорууд болон цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийг оролцуулан "Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Тээврийн прокурор, хууль итгэмжит цаазын зөвлөх Ү.Содномцог, орлогч прокурор Д.Сарантуяа, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Наранбаатар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн шинжилгээний хэсгийн ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Цэндсүрэн нар болон бусад албаны хүмүүс оролцон үг хэлж, харилцан саналаа солилцжээ.

Зөвлөгөөний үеэр Тээврийн прокурорын газрын орлогч прокурор Д.Сарантуяа "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шалгах, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн шижилгээний хэсгийн ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Цэндсүрэн "Хэргийн газрын үзлэгийн явцад ул, мөрийг бэхжүүлж авах” сэдвээр тус тус сургалт явуулсны зэрэгцээ Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргал "Шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцааж буй шалтгаан нөхцөл”-ийн талаар жишээ баримттайгаар мэдээлэл хийсэн нь үр дүнтэй болжээ.

Үйл ажиллагааны үеэр Замын цагдаагийн албаны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан хаагчдын албан хэрэгцээнд "Kenwood ТК-2217, Kenwood KSC 35S, Kenwood KSC 35” загварын богино долгионы гар станц, зохицуулагчийн дохиур зэргийг тус тус гардуулан өгсөн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү