“Toyota Land-76” маркийн цоо шинэ 3 авто машин бэлэглэлээ


7 жил

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт тасгийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгцээнд “Toyota Land-76” маркийн цоо шинэ гурван авто машины түлхүүрийг гардуулан өглөө.



Уг ажиллагаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд, “Гашуун Сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар, Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч М.Отгонжаргал нар болон бусад алба хаагчид оролцлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү