X хорооллын тохижилтын ажлыг ирэх сарын 10-нд хүлээлгэн өгнө


7 жил

2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн X хорооллын туслах замын тохижилтын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн.

Уг ажил төлөвлөгдсөн графикийн дагуу үе шаттайгаар хийгдсээр байна. Одоогийн байдлаар 1000у/м газар авто замын хашлага, 55м ус зайлуулах хоолой, 600у/м явган хүний замын хавтан хийж, 87у/м газарт хайлаас суулгаад байгаа юм.

Тохижилтын ажил 65 хувьтай байгаа бөгөөд уг ажлыг зургаадугаар сарын 10-нд дуусгахаар ажиллаж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар“ ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү