Баскияагийн зураг 48.8 сая доллараар зарагдах магадлалтай

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Энэ жил хоёр дахь удаагаа Жан-Мишел Баскияагийн зургийг дуудлага худалдаанд оруулах гэж байна. Нью Йоркийн Sotheby Баскияагийн Untitled (1982) зургийг 60 сая долларт зарагдана гэж таамаглажээ.

Нью Йоркийн зураач Жан-Мишел Баскияагийн зураг хамгийн үнэтэйдээ Нью Йоркийн Christie-д өмнө нь 48.8 сая доллараар зарагдаж байв.

Sotheby зургийн тухай “1984 оны 5-р сараас хойш зах зээлд гарсанаас хойш үзэгдээгүй”, нийтийн өмнө дэлгэгдэж байгаагүй гэжээ. Untitled (1982)  удахгүй тохиох дуудлага худалдаанд Роё Лихтенштайн, Энди Вархол, Роберт Раушенбернг, Дэвид Хокней зэрэг уран бүтээлчдийн хамт оролцоно.

Untitled (1982)

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү