Баянзүрхчүүд 184260м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ


7 жил

Цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын удирдамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1137 аж ахуйн нэгж, байгууллагын 3564  иргэн, Ерөнхий боловсролын 19 сургуулийн 354, 14 их дээд сургуулийн 321 багш, сурагч болон 19 цэцэрлэгийн 209, 102 СӨХ-ийн 496 хүн, 61 төрийн байгууллагын 615 албан хаагчид нийт 184260м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэв. Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар 426.6 тонн хог хаягдлыг 51 машинаар 152 удаагийн рейсээр ачиж тээвэрлэлээ.

17499586_1517881428254494_7490521759308481110_n

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон харьяа 28 хэлтэс алба, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, “Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон” ТББ-ын захирал Б.Жаргал нар дүүргийн 28 хорооны цэвэрлэгээний явц байдалд газар дээр хяналт тавьж хамтран ажиллав.

17629593_1517881321587838_6812980902019599022_n

Хяналт шалгалтын хүрээнд Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн 28 хорооны 1819 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад цэвэрлэгээний мэдэгдэх хуудсыг урьдчилан тарааж гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулсан. Түүнчлэн цэвэрлэгээнд79 зам талбайн үйлчлэгч ажиллаж явган хүний 18000м2 талбайг цэвэрлэлээ. Мөн хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах сандал, хогийн сав, хайс хашлагыг угааж цэвэрлэх, засч сэлбэх, хайс хашлага дээр наасан хулдаасан зарлалыг хуулж, цэвэрлэсэн юм.

17634365_1517881401587830_7160356368253936275_n

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг энэ удаагийн их цэвэрлэгээгээр цэвэрлэв.Тухайлбал, 13, 14 дүгээр хорооны үерийн далан, “Сүнжин гранд” зочид буудлын усны суваг, 22 дугаар хорооны 9, 27 дугаар гудамжны жалга зэрэг нийт 12 байршлын 122.4 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэжээ. 17757203_1517881551587815_3215625170430231832_n

Эх сурвалж:  Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү