B.I.G.-ийн сууж явсан BMW-г 1.5 сая $-аар зарна

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил
The Notorious B.I.G буудуулж нас барах үеэр сууж явсан машиныг 1.5 сая $-аар зарахаар болжээ. Репперийн сууж явсан BMW SUV машин Moments in Time гэх дурсгалт эд зүйлс зардаг сайтанд 1.5 сая долларын үнийн саналтай жагсаалтанд оржээ.

Америкийн хэвлэлүүдийн хэлсэнээр уг машины эзэнтэй цагдаа нар хэргийг ахин шалгах гэж холбогдох хүртэл машины түүхийг мэддэггүй байсан аж. Түүний хэлсэнээр машиныг 1997 онд брокероос худалдаж авсан бөгөөд тэр үед B.I.G-ийн буудуулсан талын хаалгыг солисон байжээ. 

The Notorious B.I.G 1997 онд 24 настайдаа буудуулан нас барсан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү