Ч.Хүрэлбаатар: “Саарал жагсаалт”-аас гарах эсэхийг шийдэх шалгалт эхэллээ


4 жил

 Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын газар дээрх шалгалт өнөөдөр өглөө албан ёсоор эхэлснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу "Саарал жагсаалт"-аас Монгол Улс гарах эсэхийг шийдэх эцсийн шийд гарахын өмнөх газар дээрх шалгалт энэ юм.

Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон шүүх, прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ, гааль татварын байгууллагын удирдлагууд оролцож байна.

Манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан.

Өнгөрсөн тавдугаар сардМонгол Улсыг саарал жагсаалтад оруулсан зургаан нөхцөл байдлыг бүгдийг нь арилгаж чадсан болохыг Монголбанкнаас мэдээлсэн. Хэдий тийм боловч шинэкоронавирусийн халдвартай холбоотойгоор газар дээрх шалгалтыг хийгээгүй байсан билэ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү