БНХАУ-аас Монгол руу далайн бүтээгдэхүүн оруулж ирэхийг түр зогсоов


4 жил

Улсын онцгой комисс өчигдөр үдээс хойш хуралдаж БНХАУ-аас Монгол руу далайн бүтээгдэхүүн оруулж ирэхийг түр зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал энэ сарын 22-ны өдрөөс долдугаар сарын 6-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортоор оруулахыг түр хориглов. 

Бээжингийн Фэнтай дүүргийн “Шиньфади” жимс, хүнсний ногоо, махны бөөний захаас коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэн.  Бээжин хотын эрх баригчид коронавирусийн халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж сургуулиудаа хаагаад байна.

“COVID-19”-ийн дэгдэлт Бээжин хотын далайн гаралтай хүнс, мах махан бүтээгдэхүүний бөөний захтай холбоотой байгаа тул импортын махны тээвэрт тавих хяналтаа чангатгаж эхэлжээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү