Б.Ундармаа: Би капитал банкинд хувьцаа эзэмшдэггүй


5 жил

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлага өнөөдөр цахим орчинд ТРЭНД болов.

УИХ-ын гишүүн Б.Ундармааг Капитал банкны эзэн гэдгийг монголын ард түмэн мэднэ.  Гэтэл УИХ-ын гишүүн Б.Ундармаа өнөөдөр/2019.04.09/ хэвлэл мэдээллийнхэн өгсөн ярилцлагадаа "Капитал банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй" хэмээн мэдэгдэв.

Тэрээр та Капитал банкны хэдэн хувийг эзэмшдэг вэ? гэсэн асуултанд “Би ямар ч хувьцаа эзэмшдэггүй” хэмээн мэлзэв.

Харин Нийгмийн даатгалын сангийн 80 хувь нь танай банкин дээр байршдаг гэсэн. Салбарын сайд нь хэлсэн? гэх асуултад "Худлаа. Салбарын сайд нь өөрөө л хариулах байлгүй" гэхээс өөр тайлбар өгсөнгүй. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү