Нурангид дарагдсан хоёр иргэнийг олох магадлал тун бага байна


5 жил

"Эко-Алтан Заамар” компанийн нурангид дарагдсан хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Ослын голомт маш хүнд нөхцөлд байгаа тул эрэн хайх ажиллагаа удаашралтай байгаа, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэж Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэлийн албанаас хэллээ. Өчигдөр орой 23.00 цагийн орчимд нуранги доороос экскаваторыг гаргасан бол осолдсон бульдозерын байрлалыг олсон ч хамгийн хүчтэй техник хэрэгсэл ашиглаж гаргахаар ажиллаж буй. Одоогоор үлдсэн хоёр иргэний цогцос олдох магадлал тун бага байгаа юм байна.

Ослын голомтод талийгаачдын ар гэрээс ирсэн байгааг холбогдох албаныхан өчигдөр мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тэдэнд тэтгэмж олгох нөхцөлийн талаар мэдээлснээр 193 сая 320 мянга төгрөгийн тэтгэмж олгох ёстой аж. Тус газрын дарга Д.Энхсайхан хэлэхдээ "Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас осолдогчийн ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох заалтад дурдсанаар дөрвөн тэжээгчээ алдсан ар гэрт нийт 193 сая 320 мянган төгрөгийн тэтгэмж олгох ёстой. Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас осолдогчийн цалин, ажилласан жилтэй нь уялдуулж ар гэрт нь тэтгэмж олгоно гэж заасан” гэж онцоллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү