Байр суурь: Их Хурлын дараагийн дарга хэн бэ 


5 жил

УИХ-ын дарга М.Энхболдыг олонхийн саналаар чөлөөлснөөр түүний оронд хэн парламентыг удирдах вэ гэсэн улс төр МАН-ын дунд ид өрнөж байна. Энэ асуудлаар зарим гишүүдийн саналыг сонслоо. 

УИХ-ын гишүүн Ч. Улаан: Туршлагатай, зангарагтай, өнөөгийн нөхцөл үйл ажиллагааныхаа онцлогийг мэддэг , гишүүдийг эвлэрүүлэн нэгтгэх чадвартай байгаасай гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Д. Оюунхорол: Монгол Ардын намын дарга санал  болгодог дүрэмтэй. Дарга ямар хүн дэвшүүлэхийг хүлээж байна. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд хуралд орж санал хураалтад оролцоно. Монголын парламентийн дарга гэдэг бол туршлагатай, дадлагатай Монгол Улсын Их Хурлын нэр хүндийг өргөж авч явах чадвартай лидер байгаасай гэж бодож байна. 

-Таныг Их хурлын даргад дэвшүүлэх магадлал өндөр гэж зарим эх сурвалжууд хэлж байна. Энэ тал дээр  таны бодол? 

Монголын төрд эмэгтэйчүүдийг гаргаж ирэх хандлага төлөвшиж чадаагүй байна. Гэхдээ Монголын улс төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо нэмэгдээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл эмэгтэй улс төрчид ямар нэг авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэж сонсоогүй байх. Нийгэмд соён гэгээрүүлэх ажилд эмэгтэйчүүд түүчээлдэг. Цааашдаа эмэгтэй улс төрчдийг  бэлтгэх илүү олон болгох боломжийг нээгээсэй гэж боддог. 2020 оны сонгуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүдлж одоо байгаа 13-аас ядаж 25 болтлоо орж ирээсэй гэж бодож байна. 

Одоо бүх хүмүүс жижиг эрх ашгаа хаях хэрэгтэй. Сандал суудлынхаа зодооныг ч дуусгах ёстой. Тэгээд урагшаа харааад намын дарга хэнтэй гар нийлж ажиллана хэнийг санал болгоно тэр хүнийг дэмжээд хамтарч ажиллах нь зөв гэж бодож байна. 

МАН-ын бүлгийн дарга Д. Тогтохсүрэн: Хуулийн хувьд үйл ажиллагаа явагдана. Намын удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргана. Манай намын дүрэмд  ч тэр , улс төрийн албан тушаалтны хувьд ч тэр заавал намын байгууллага нэр дэвшүүлдэг.

Парламентэд нилээн хэд сонсогдсон, ажлын туршлагатай, нийгэмд шударга ёсыг тогтоох , сүүлийн 20-оод жил бий болсон байгалийн тэгш бус хувиарлалт, замбараагүй лицензийн асуудал зэрэг нийгэмд тулгамдаж байгаа шударга ёс тогтоохтой холбоотой энэ бодлогыг хэрэгжүүлж чаддаг хүн болох болов уу гэж бодож байна. 

Хуулиар намын бүлгийн дүрмээр бүлгийн дарга боловсон хүчний бодлогыг тодорхойлж санал болгодог хүн биш. Тиймээс насын дарга удирдах зөвлөл санал болгоно. 

УИХ-ын гишүүн Д. Цогтбаатар: Ямар хүндээ биш ямар шалгуур давах уу гэдэгтээ байгаа юм. Мэдлэгтэй , туршлагтай, зарчимч хүлээцтэй хүн байгаасай гэж бодож байна. Их хурлын дарга гэдэг бол хурлаа удирдаад эв нэгдлийг хангаж ажиллах ёстой. Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний нэг гэдэг утгаараа босго өндөртэй алба гэж би ойлгож байгаа.  Миний толгойд бол 2 хүнийг саналд дэвшүүлэх бодол байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү