Төрийн байгуулалтын байнгын хороо 18.00 цагаас хуралдана


5 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн.

Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороог чуулганы нэгдсэн хуралдаан тарсны дараа буюу өнөөдөр 18.00 цагт хуралдуулж уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үүргийг УИХ-ын дарга өгсөн юм. Маргааш өглөө чуулганы нэгдсэн хуралдааны хамгийн эхэнд энэ хуулийн төслийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байгаа учраас ингэж өнөөдөртөө багтаан эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү