Өнөөдөр болох үйл явдлын тойм


5 жил

09.30 цагт Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит XX хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Концессийн зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм.

-Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн МҮЭСТО-д болно.

11.00 цагт “Хууль бус тамхины нөхцөл байдал” сэдэвт хэвлэлийн хурал Новотел зочид буудлын 2 дугаар давхрын хурлын танхимд болно. Дэлхий нийтээр 11 дүгээр сарыг уушгины хавдарт анхаарал хандуулах сар болгон тэмдэглэдэг бөгөөд тамхины хэрэглээ нь уушгины хавдрын гол шалтгаан юм. Монгол Улсад насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тамхи татаж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. 

-Үндэсний мэдээллийн төвд "Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага 2" аяны талаар НЭМҮТ, ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг, ГБХЗХГ, ОБЕГ-аас мэдээлэл хийнэ.

12.00 цагт  MN-Мэдээллийн төвд “Түмний-76” сошиал сонгон шалгаруулалтын талаар “Эх орон хөгжил дэвшил” ТББ-аас мэдээлэл хийнэ.

14.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол улсын хүүхэлдэйн театртай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад ”Нууцын эрэлд“ хүүхдийн жүжгийг үнэ төлбөргүй үзүүлнэ. 

-Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниудын кластер байгуулах санамж бичигт гарын үсэг зурах ёслол МҮХАҮТ-д болно. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү