Д.Хаянхярваа: Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайдаа одоо болно


5 жил

 Миний тэвчээр тасарлаа. Энэ Засгийн газрыг тараахгүй бол Ерөнхийлөгчийн засаглал тогтох нь. УИХ-д хууль бус, Үндсэн хуулийн бус шаардлага тавьж байна. Засгийн газар Ерөнхийлөгчтэй нийлээд парламентат ёс руу дайрч байна. Ард түмэн та нарыг анхааралтай харж байна. Би төрийг тогтвортой байлгахын төлөө байдаг ч энэ байр сууринаасаа буцахаас өөр аргагүй байна. Хулгайчдыг барих эрх мэдэл Засгийн газарт бий шүү дээ. Тэднийг хэн хорио вэ? Тагнуул, цагдааг Засгийн газар хянаж байна. Шүүхийг Ерөнхийлөгч хянадаг. Яагаад нийлж бойкот хийж байна вэ? Нийлж хуйвалдаж үгсэн, гудамжны хөдөлгөөнийг турхирч байна вэ? Ард түмэн айдас хүйдэс дотор амьдарч байна.  Гишүүд ордон дотор хоорондоо шивнэж ярьж байна. Бүгд утсаа хааж байна. Бид ийм ардчиллыг хүсээгүй. Тагнуул тагнуул шигээ ажиллаж байна уу? Хэн нэгний захиалгаар ажиллаад байна уу?

Парламент Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм шүү. Энд суугаа УИХ-ын гишүүд тэнэг байж болно. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ард түмэн хатуу үгээ эхлэх хэрэгтэй. Ард түмнээр тоглож байна. 60 тэрбум гэж ярьдаг мөртөө бүгд өөрсдөө нэг тэрбумын зээлийг ЖДҮХС-гаас авсан биз дээ. Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа төрөөр тоглож болсон шүү.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү