36.22 сая ам.доллар Монголбанкны дансанд шилжин оржээ


5 жил

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Захирлуудын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг эерэгээр үнэлснийг мэдээлсэн. Тэгвэл уг үнэлгээний үр дүнд 36.22 сая ам.долларын санхүүжилт 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ны орой Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлжээ. Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрлээ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна.

Дашрамд дурдахад, ё

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү