Өнөөдөр улсын арслан Х. Мөнхбаатарын төрсөн өдөр


2 сар

Монгол бөхийн түүхэнд улсын цолыг хамгийн залуудаа хүртсэн бөхчүүдийн нэг нь улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар билээ. Хадбаатарын Мөнхбаатар 1981 оны тахиа жил Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төржээ.

Мөнхбаатар 1998 онд нийслэлийг зорьж “Аварга” бөхийн дэвжээний тамирчин болж самбо, жүдогоор хичээллэж, жудогийн өсвөр үеийн УАШТ-д оролцож мөнгөн медаль, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, кураш барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль авч байжээ.

Тэрээр самбо, жүдо барилдааны ОУХМ(олон улсын хэмжээний мастер) цолтой бөх юм.

2000   онд аймгийнхаа баяр наадамд зодоглож , түрүүлж а/а цол авчээ.

2001   оны улсын баяр наадамд а/а цолтой анх удаа зодоглож тав давж 20 насандаа улсын начин цолыг авчээ.

2003 онд БНСУ-д болсон Олон улсын оюутны универсиад тэмцээнд оролцож байгаад өвдгөндөө гэмтэл авч шөрмөс нь тасарсан нь цаашдын барилдаанд түр ч гэсэн нөлөөлжээ.

2005   оны улсын баяр наадамд долоо давж 24 насандаа Монгол улсын заан цол.

2006   оны улсын баяр наадамд зургаа давж үнэн зоригт чимэг.

2007   оны улсын баяр наадамд ес давж түрүүлж 26 насандаа улсын арслан цол.

2008   оны улсын баяр наадамд тав давж өсөх идэр чимэг.

2009   оны улсын баяр наадамд долоо давж саруул сайжрах чимэг.

2010   оны улсын баяр наадамд долоо давж хуурнин шуугигч чимэг.

2011   оны улсын баяр наадамд зургаа давж цогт гарамгай чимэг.

2002   оны улсын баяр наадамд долоо давж өлзий бадрах чимэг авсан боловч допингийн хэргээр чимгээ хураалгав.

2003   оны улсын баяр наадамд зургаа давж үлэмж дэлгэрэх чимгүүдийг аваад байна.

2002 , 2003 , 2004 онуудын улсын баяр наадамд хоёр давж у/н И.Ёндонсамбуу , а/а Р.Түвшинбаатар , у/н Д.Рагчаа нарт өвдөг шорооджээ.

Үүнээс гадна сар шинийн барилдаанд 2011, 2012 онд үзүүрлэжээ.

Мөн аймгийнхаа баяр наадамд 2010 онд үзүүрлэж , 2011 онд түрүүлжээ.

Х.Мөнхбаатар арслан “Монгол бөх Гиннесийн номонд” бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд оролцож 10 давж сүүлчийн зургаан бөхөд үлджээ.

Ингээд арсландаа төрёөн өдрийн мэнд хүргэе. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү