Өмнөд Солонгост суралцаж буй гадаад оюутнуудын тоогоор Монгол улс гуравт оржээ


6 жил

Олон Улсын Боловсролын Үндэсний Институцээс Өмнөд Солонгост суралцаж буй гадаад оюутнуудын тоог өчигдөр зарлажээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Өмнөд Солонгост 142,205 гадаад оюутан суралцаж байгаа нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 14.8 хувиар буурсан үзүүлэлт аж.

Судалгаанаас үзэхэд Өмнөд Солонгос дахь нийт гадаад оюутнуудын 48.2 хувь нь Хятад улсаас ирж суралцаж байгаа юм. Энэ нь өмнөх оны энэ үеэс 6.9 хувиар буурсан үр дүн аж. 2010 онд Хятад оюутнуудын тоо 71 хувийг эзэлж оргилдоо хүрсэн ч 2010 оноос хойш тасралтгүй буурч байна.  

Харин Хятадын дараа хамгийн их оюутан элсэн суралцаж буй орнуудад Вьетнам (27,061 оюутан) Монгол (6,768 оюутан) Япон (3,977 оюутан) Америк (2,746 оюутан) тус тус оржээ.

Эх сурвалж: Korea times                

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү