"Хоёр амь" УСК олон улсын кино наадмаас шагнал хүртлээ


1 жил

ОХУ-ын Чита хотноо болсон "Забайкальский международный кинофестиваль" олон улсын VII кино наадамд найруулагч Б.Ганболдын "Хоёр амь" уран сайхны кино амжилттай оролцож "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагнал хүртлээ.

Хүүгийнхээ амь насыг аврахын төлөө бүхнээ зориулж буй аавын дүрд тоглосон СТА С.Болд-Эрдэнэ ийнхүү олон орны олон шилдэг жүжигчдээс авьяас чадвараараа ялгаран шагналыг хүртсэн  байна. Шагналыг найруулагч Б.Ганболд гардан авчээ.

Тус наадамд 96 кино оролцохоор саналаа ирүүлснээс долоог нь сонгон авч өрсөлдүүлсэн байна. Тэдгээрээс үндсэн таван шалгаруулалтын нэг шагналыг "Хамба фильм", "Монгол Контент" ХХК-ийн хамтын бүтээл "Хоёр амь" уран сайхны кино хүртжээ.

Кино наадамд Монголоос гадна Орос, Франц, Беларусь, Хятад улсын уран бүтээлчид бүтээлээ толилуулсан байна.

Кино уран бүтээлчдэд халуун баяр хүргэе!

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү