Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардтай уулзжээ


6 жил

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд өнөөдөр Азийн Давос гэгддэг Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлсэн юм. Мөн энэхүү чуулганы үеэр ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардтай уулзжээ. Кристин Лагард "Монголын эдийн засаг хэмээх өвчтөн маш хурдан эдгэрч байгаад баяр хүргэе. Санхүүгийн сахилга бат хурдацтай сайжирч байгаад бид талархаж байна" гэжээ. Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаад нэг жил болж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү