С.Баярцогтыг сэжигтнээр баривчилжээ


6 жил

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтыг Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр баривчлан шалгаж байгаа талаар мэдээллээ.

Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг ч сэжигтнээр баривчилсан байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй АТГ-аас өгнө гэдгээ мэдээллээ. 

Өнгөрсөн сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газраас С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжилсэн талаар мэдээлсэн.

Улмаар холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаагаа ч зарласан.

Үүний хариуд С.Баярцогт хэвлэлийн хурал хийж, Оюутолгойн гэрээ ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг энэ хамтарсан баг нотолно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү