"Lunch Atop a Skyscraper" зургийн нууц


6 жил

   Нью-Йорк хот. 1932 он. 400 метрийн өндөрт байрлах төмөр тавцан дээр суугаад үдийн хоолоо идэх 11 ажилтны хөл Нью-Йорк хотын дээр чөлөөтэй савах ажээ. Энэ хүчирхэг дүр зургийг гэрэл зурагчин Чарльз К.Эббетс авсан бөгөөд бүгд үүнийг хуурамч зураг хэмээн сэжиглэсэн юм.

Эдгээр ажилчдыг таних хүн нэгээхэн ч гараагүй юм. Мөн ийм өндөрт санаа амар хоол идэж чадах зоригтой хүмүүс байхгүй гэдэгт итгэж байв. Гэвч бодит байдал нь эдгээр залуус үнэхээр ямар ч даатгалгүйгээр бас ямар ч хамгаалалтгүйгээр уг төмөр дээр сууж байжээ. Учир нь тэд мэргэжлийн акробатчид байсан бөгөөд “RCA Building” тэнгэр баганадсан барилгын сурталчилгааны ажилд дайчлагдсан байна. Амь насаараа дэнчин тавьсны төлөө тэд багагүй мөнгө халаасалсан гэнэ дээ.

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү