Цахилгаан Болт дэлхийн хамгийн шилдэг 50 хөлбөмбөгчний нэг болох хүсэлтэй гэв


6 жил

   Бүх цаг үеийн хамгийн хурдан хүн Усайн Болт өнгөрсөн баасан гарагт албан ёсоор хөлбөмбөгийн тамирчин болжээ. 2017 оны Хөнгөн атлетикийн ДАШТ-ний дараа 30 насандаа зодог тайлсан ойрын зайн гүйгч ямар спортод нэгдэх бол хэмээх таамаг ихэд явсан.

Цахилгаан Болт хэлэхдээ "Би Манчестер Юнайтэд багт тоглохыг хүсдэг, зодог тайлснаасаа хойш хөлбөмбөгт орохыг хүссэн. Харин энэ маань гуравдугаар сараас биелэх болно" хэмээж байсан. Тэгвэл энэ сарын 23-нд Германы Бундеслигийн Борусси Дортмунд клубд нэгдэж хувцас хэрэглэлийг авчээ. 

Мөн тэрээр "Би дэлхийн шилдэг 50 хөлбөмбөгчний нэг болох хүсэлтэй байна. Бас үндэнсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тун амархан багтах байх болно" гэж хэллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү