Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг хуралдав


6 жил

Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2018.03.23) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ахлан ажиллаж байна. 

Өнөөдрийн хуралдаанд тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгээс танилцуулгуудыг хийв. Үүний дараа Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм. Төгсгөлд нь хуралдаанд оролцсон Ажлын болон ажлын дэд хэсгийн гишүүд санал солилцлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү