Алслагдсан дүүргүүдэд нярайн сонсголын аппарат хандивлалаа


6 жил

Монгол Улсад хэлний хөгжлийн чухал үе болох 0-5 насны хүүхдүүд нийт хүн амын 11 хувийг эзэлж байна. Гэвч улсын хэмжээнд бүх нярай, бага насны хүүхдийг сонсголын скрининг шинжилгээнд бүрэн хамруулж чаддаггүй учир сонсгол бууралтыг хожуу илрүүлэх нь олонтаа тохиолддог аж. 

"Чимээгүй ертөнцийг аваръя-Save silent world” төслийн хүрээнд “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клуб энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадавхийг сайжруулж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг өргөжүүлэх үүднээс нярайн сонсгол шалгах тус төхөөрөмжийг Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд хандивлалаа.

Нийслэлийн амаржих газрууд тус төхөөрөмжтэй болсноор нярай, бага насны хүүхдийг сонсголын скрининг шинжилгээнд бүрэн хамруулах боломжтой болж байгаа юм. “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клубын хувьд “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран 2016 оны 09 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж буй “Чимээгүй ертөнцийг аваръя–Save silent world” төсөл НЭМГ-ын харьяа Хүрээ, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ-д амжилттай хэрэгжиж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү