Өнөөдөр болох үйл явдал


6 жил
  1. ITPark-н 3 давхарт мэдээллийн төвд 10630 цагаас Мэдээлэл, технологийн үндэсний парк, Азийн бизнесийн холбоотой хамтран Монголын гарааны болон жижиг дунд бизнесүүдийг Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргах ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны талаар танилцуулсан хэвлэлийн бага хурал болно.
  2. МҮЭ-ийн холбооноос 11.00 цагаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах, Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн нас, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
  3. ЗТХЯ-аас " Авто замын чанар-үр ашиг" сэдвийн хүрээнд удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг "Блю скай"-д 10.00 цагаас зохион байгуулна.
  4. 10.00 цагт Олон Улсын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан “ЦАХИМ ОРЧНЫ ХЭРЭГЛЭГЧ-2018” зөвлөлдөх уулзалт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын дугуй танхимд зохион байгуулна.
  5. 10.00-12.00 цагийн хооронд Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнд Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээнд хадгаламж эзэмшигчдийн эрх хэрхэн хамгаалагддаг тухай ба тус корпорацийн өөрийн үйл ажиллагаагаа хэрэглэгчдэд танилцуулна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү