https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
А.Өнөржаргал: Уран бүтээлд тоглох, өөрийгөө бэлтгэх, эрүүл мэнддээ анхаарах зорилгоор жюү жицүгээр хичээллэсэн

А.Өнөржаргал: Уран бүтээлд тоглох, өөрийгөө бэлтгэх, эрүүл мэнддээ анхаарах зорилгоор жюү жицүгээр хичээллэсэн

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил 7055

   Энэ удаагийн ярилцлагын булангийн зочноор энэ сарын 7 8-нд болж өнгөрсөн Жюү Жицүгийн УАШТ-ний цагаан бүсний эрэгтэйчүүдийн мастерс хоёр ангилалын 69 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн “Garuda” клубийн тамирчин, "ТВ коктейл" хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө оролцлоо. Түүнийг ард түмэн үргэлж л дэлгэцээр харж, бидэнд зөвхөн инээд бэлэглэгч гэдэг утгаар төсөөлдөг билээ. Тэгвэл жүжигчний тамирчны замналыг сонирхоцгооё.

-Сайн байна уу, юуны түрүүнд тэмцээндээ амжилттай оролцож медаль хүртсэнд баяр хүргэе. Өөскө ер нь хэзээнээс эхэлж жюү жицү хэмээх спортоор хичээллэх болсон бэ?

- Барууны жүжигчид буюу Холливудын жүжигчид ихэвчлэн жюү жицү хэмээх спортоор хичээллэх бие бялдарын хөгжил болон кинонд тоглоход шаардагдах техник, бэлтгэл гэх мэт зүйлсийг хангах зорилготой энэ спортоор хичээллэдэг гэж найзаасаа дуулж байсан юм. Ингээд л энэ спорт Монголд байдаг болов уу хэмээн сонирхон Монголын анхны Жюү жицүгийн клуб болох “Garuda” клуб бэлтгэл сургуулилт хийх болсон. Хичээллээд хоёр жил гаран бараг гурван жил бэлтгэл сургуулилт хийж байна даа.

-Хэзээнээс эхлэн тэмцээн уралдаан оролцож эхэлсэн бэ? Өмнөх амжилтууд гэвэл.

-Түрүү жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх орж байлаа. Энэ жилийн хувьд өмнөх жилийнхээ амжилтыг ахиулан хүрэл медалийг мөнгөн медаль болголоо. Мөн энэ жил Монгол улсад Жюү жицү хөгжөөд 10 дахь жилтэйгээ золгож байна. Түрүү жилийн тэмцээнээс илүү өргөн дэлгэр сайхан боллоо.

 -Өнгөрсөн жил өөрийг чинь УАШТ-нд оролцсон барилдааны зураг цахим ертөнцөөр тарсан. Үүнийг харсан хүмүүс таныг нэг л төсөөлөгдөхгүй байна. Инээдмийн жүжигчин гэдэг утгаар хардаг. Бүүр зарим хүмүүс яагаад дандаа доор нь орсон байгаа юм гэх мэт сэтгэгдлүүд явсан. Та юу гэж бодож байна вэ?

-Миний хувьд жүжигчид аливаа уран бүтээлд тоглоход бэлтгэлтэй байх буюу орлон тоглогчгүйгээр тоглох, түүхэн болон тулаантай кинонд гарч болох гэмтэл, уналт зэрэгт бэлтгэгдсэн гэх мэт зүйлс дээр маш их тохиромжтой гэж боддог. Хоёрдугаарт эрүүл мэнддээ анхаарах зорилготой хичээллэж байна. Бид байнга эмнэлэг , эмийн сан гэж явж байснаас яагаад спортоор хичээллэж болохгүй гэж. Харин энэ спорт маань өрсөлдөгчийнхөө доор орсон байсан ч зарим тохиолдолд мэхээ хийж боломжтой.

-Долоо хоногт хэдэн цагийн бэлтгэл хийж байна.

-Долоо хоногт дөрвөн удаа хоёр цагаар бэлтгэлээ хийж, өөртөө цаг гаргаж эрүүл мэнддээ анхаарч байна.   

- Өөскө их булган сүүлтэй байгаа, урлагийнхан Жюү жицүгээр хичээллэх болсон гэж сонссон. Одоогоор хэдэн хүн хичээллээд байна. Хичээллэх болно гэсэн хэдэн хүн байгаа гэж дуулсан дурдвал?

-Одоогоор жюү жицүгээр хичээллэж байгаа 6-7 хүн байгаа. Харин ам гарч, хичээллэж эхэлнэ гэсэн хүмүүс бол Guys хамтлагийн Мягмар, Чингисийн одонтой дуурийн дуучин Г.Ариунбаатар , жүжигчин Б.Амарсайхан гэх мэт урлагийнхан байна даа.

-Таныг хүн бүр л инээдмийн жүжигчин, түүндээ ч тохирсон гэж боддог. Магадгүй та инээдмийн төрөл жанраас өөр бүтээлд тоглохыг хүсэж байна уу?

- Мэдээж байлгүй яахав. Одоогийн байдлаар өөр төрөл жанрын уран бүтээлийн санал ирээгүй.  Гэхдээ санал ирвэл би бэлэн байгаа .

-Тэгвэл урлаг уран бүтээлийн хувьд ойрд юу хийж байна?

- Өнгөрсөн онд найзуудтайгаа хамтран “Такси” хэмээх инээдмийн уран сайхны кинонд тоглосон. Удахгүй нээлтээ хийх болно. Харин хамтлагийнхан маань шинэ уран бүтээлээ эхлүүлэх шатандаа явна. Мөн энэ онд хэд хэдэн том уран бүтээлүүд хийхээр төлөвлөсөн.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
3213 [202.179.25.xxx] 7 жил
Huue minii naiz medal khuschij , bayar hurgie.
Batbold (Garuda) [103.229.122.xxx] 7 жил
Hi, амжилт хүсье! : )