Гэр бүлийн гишүүн бүрт – VIP Гэр бүлийн салон 

 Гэр бүлийн гишүүн бүрт – VIP Гэр бүлийн салон 


7 жил 4261

   Цэлгэр зун дуусч налгар намар эхэллээ. Хавар намрын цагт хүмүүс арьс арчилгаа,  гадаад төрхөндөө ихээхэн анхаарал хандуулах болдог. Иймээс сэтгүүлч миний бие нэг дороос бүхий л үйлчилгээг авах боломжтой нэгэн газраар санаандгүй гэмээр саатаад өнгөрснөө та бүхэнд дуулгахад таатай байна. “VIP - Гэр бүлийн ” салон нь мастер үсчин, гадаадад мэргэжил эзэмшсэн туршлагатай гоо сайханч, бүх төрлийн бариа засал, мөн маникюр гэх мэт үйлчилгээг авах боломжтой гэр бүлийн гишүүн бүрт зориулсан үйлчилгээтэй байсан юм. Мөн нээгдээд удаагүй бөгөөд нээлтийн урамшуулал 30-50 хувь. 

 Ээжүүдэд бяцхан зөвлөмж: Хүүхэдтэйгээ гадуур явах гоо сайханд орох хүндрэлтэй байдаг. Нэг бол аваад явах эсвэл хэн нэгэнд үлдээх. Нөхрүүдэд үлдээх бол бүүр түгшүүртэй. Тэгвэл та хүүхдээ дагуулаад ирэх боломж бий шүү. Таны хүүхэд хичээл сургууль, цэцэрлэг, эсвэл хэт их утас, телевиз үздэг бол алжаал тайлах барианд оруулах боломжтой. Зүгээрээ манай хүүхэд ядраагүй гэж бодож болохгүй шүү. Бяцхан найзууд маань зунжин гадаа тоглосон нь ядаргаанд орох шалтгаан болдог гэдгийг өөрийн хүүхдээр мэдэрсэн юм. Тиймээс та дээр дурьдсан үйлчилгээнүүдээс авахын сацуу хүүхдүүдийнхээ алжаалыг бас тайлуулуулаад аваарай. Би ч бас ихэд олзуурхан бяцхан залуугийнхаа алжаалыг тайлуулж, урьд өмнө нь тэгж их унтаж амарч байхыг, бас тийм их эрч хүчтэйгээр дэггүйтэхийг маш ховор харсан. Анхааруулахад хоёроос дээш насны хүүхэд алжаал тайлах бариа хийлгэх боломжтой.

     Үүнээс гадна эмчилгээний барианууд ч бий. Гурваас – найман сартай жирэмсэн эхчүүд нуруу өвдөх нь их байдаг. Тэгвэл та нуруугаа бариулангаа жирэмсэн ээжүүд болгоны хүсэл болсон доошоо хараад дуг хийгээд аваарай. 

Хүн бүр л  гоо сайхандаа анхаардаг: Эмчилгээний гоо сайхны чиглэлээр урд хөршид  мэргэжил эзэмшин 2006 оноос тасралтгүй ажиллаж буй туршлагатай гоо сайханч. Сонирхуулахад VIP салон “Хүний эхэсийн тарилга”, “Ерөнхийлөгч тариа”, “Cindella” зэрэг тариануудыг хийдэг юм байна лээ.

Мөн хэрвээ та хөмсөг шивүүлэх гэж байгаа бол эко будгаар шивүүлж байгаарай. Хүний нүүр жил бүр өөрчлөгддөг бөгөөд та хөмсгөө хоёр тутам нүүрнийхээ онцлогт тааруулан өөрөөр  засуулж, шивүүлж байгаарай.

Үүнээс гадна эрчүүд ч гэсэн “VIP-Гэр бүлийн” салоноор үйлчүүлэх дуртай гэсэн. Эрэгтэй хүмүүс тэр бүр гоо сайхандаа анхаардаггүй зөвхөн үсээ засуулахад л болдог гэж боддог. Гэхдээ гэр бүлийн гишүүн бүрт гэх тодотголын дагуу эрхэм хүндэт залуу та энд ирэхээс бүү төвөгшөө. Бүх хүмүүст л өөр өөрийн гэсэн арьсны хүндрэл байдаг. Залуу сайхан харагдахын нууц мэдээж арьс шүү дээ. Мэдээж эмчилгээний гоо сайхан нь онцлог тал, харин бусад гоо сайхны үйлчилгээнүүдийг бүрэн авах боломжтой юм. 

Маникюрийн хувьд та хүссэн үйлчилгээгээ аваарай. Хумс будах чинь тусдаа урлаг болоод байгаа шүү дээ. Тиймээс энэ талаар ярих нь илүүц биз.

     Ингээд сэтгүүлч би болон жирэмсэн найз, бяцхан залуу бид гурвын нэг өдөр санаадгүй тохиолдлоор нэг дор үйлчилгээтэй газраар орсон  юм. Нээгдээд удаагүй хэдий ч хамт олон нь олон жил ажилласан туршлагатай хүмүүс байлаа. Магадгүй таньд ч бас таалагдах байх.

                                                                   Фэйсбүүк хаяг : энд дарна уу                                                                  

  Холбогдох утас :  99518127

 

                               


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [103.229.122.xxx] 5 жил
uu ene zurgan deer bgaa goo saihan ch chin biee unelegch huuhen shuu buzar huuhneer bie haagaa bariulavaa huuhnuudee
ZOCHIN [64.119.22.xxx] 5 жил
uu naad huuhen chin biee unelegch yun mundag goo shan ch vee hudalaa shuu BUZAR HUUHEN