Г.Болормаа: Дүүрэг хуваахыг иргэдийн 87 хувь нь дэмжээгүй
Баянзүрх дүүргийн хоёр хуваах асуудал сөхөгдөөд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Энэ асуудлаар тус дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Болормаатай уулзаж, ярилцлаа.
-Баянзүрх дүүргийг хоёр хуваана гэсэн яриа гарсан. Хүмүүс хуваах гэж байгаа гэснээс өөр мэдээлэлгүй байх шиг байна. Ер нь дүүрэг хуваах асуудалд нэлээд нухацтай хандаж, иргэдээсээ санал авах ёстой байх. Тэгвэл танай дүүрэг иргэдийнхээ саналыг сонсч амжив уу. Энэ талаар яриагаа эхлэе?
-Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж дүүргийг өөрчлөх, хоёр хуваах асуудал нь Үндсэн хууль болон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу иргэдийн санал дээр үндэслэх ёстой гэж үзсэн. Иймд өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар хоёр ч ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа. Дүүргийн ИТХ-ын ажлын албанаас иргэдээс санал асуулга авч, сонсголын ажил зохион байгуулж, үр дүнг нь нэгтгэж дуусаад байна.

-Дүүрэг хуваахад эхний ээлжинд 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр явж байсан?
-Дүүргийн Засаг даргын захирамжаар дүүрэг хуваахад нэн тэргүүнд шаардагдах төсвийн зардлыг тогтоож, эдийн засгийн үндэслэлийг гаргах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
-Ажлын хэсгийн судалгааны дүн ямар гарав. Баянзүрхчүүд дүүрэг хуваах асуудалд ямар байр суурьтай байгаа нь сонин байна?
-Манай дүүрэг 28 хороо, 93713 өрхтэй. Бид өрхийнхөө тоогоор саналын хуудас бэлдэж хороодоор дамжуулан иргэдээсээ санал авсан. Нийт 79933 санал бөглөгдөж ирснээс 87 хувь нь дүүргийг 2 хуваах асуудлыг тодорхой шалтгааны улмаас дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн бол 10 хувь нь дэмжиж, 3 хувь нь ямар нэгэн санал илэрхийлээгүй.
-Тодорхой шалтгааны улмаас дэмжихгүй гэдэг нь?
-Иргэдийн дэмжихгүй байгаа гол үндэслэл бол улс орны эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын түвшин байгаа юм. Тухайлбал, Засаг захиргааны байр шинээр барих, цахилгаан, дулаанаас эхлээд урсгал зардалууд нэлээд гарна. Мөн ажилтан албан хаагчид, тэдний цалин хөлс гээд наад захын маш олон асуудлууд гарч ирнэ. Тиймээс иргэд тэр мөнгөөрөө сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжээ нэмэгдүүлэх нь илүү оновчтой гэж үзээд саналыг дэмжээгүй байсан. Мэдээж тодорхой тооны иргэдийн хувьд газар нутгийн хэмжээ том, хүн ам их учраас дүүргийг хоёр хуваахад болохгүй зүйл байхгүй гэсэн саналыг өгсөн байна лээ.
-Тэгэхээр иргэдийн саналтай Нийслэлийн Засаг даргад танилцаад шийдвэрээ гаргана гэсэн үг үү. Ер нь дүүрэг хуваах асуудлын талаар хуульд хэрхэн тусгаж, заасан байдаг юм бол?
-Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дүүргийг хуваах, шинэчлэн зохион байгуулах асуудалд дүүргийн иргэд эсвэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан саналыг Улсын их хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж заасан байдаг. Ер нь бол дүүргийг хоёр хуваах асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцээд иргэдээс санал авсны үндсэн дээр шийдвэрлэх ёстой. Түүнээс биш хотын дарга захирамж гаргаад, хэдэн мэргэжлийн гэх байгууллагууд судалсанаараа шийдэгддэг асуудал биш л дээ. Бидний зүгээс 80 орчим мянган иргэнээсээ авсан саналын дүнгээ хотын даргад танилцуулна.