н.Ичинхорлоо: Монгол орны экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хийгдсэн эко сувнер Дабусу
Давсыг олон зууны турш цэвэрлэх, ариутгах зан үйлд ашиглаж ирсэн. Давс нь таны алдсан энерги аураг нөхөх, сэргээх чавдартай учраас давсаар бэлэг дурсгалын сувенир хийгч Монгол бренд “Дабусу”-г та бүхэндээ танилцуулж байна.
-Аливаа зүйлд эхлэл шалтгаан гэж үргэлж байдаг. Тэгвэл чухам юунаас энэ брендийг үүсгэж сувнер гаргах болсон бэ?
-Монголчууд гэрийнхээ давсны савыг байнга дүүрэн байлгадаг. Ингэснээр ажил бүтэж, ашиг орлого дуудахаас гадна гэрийн энергийг цэвэрлэж байдаг. Мөн давс бэлэглэх нь ариун үйлийг билэгдэн ерөөж буйг илэрхийлдэг учраас давсаар хүний биед хор нөлөөгүй бүтээгдэхүүнийг байгалийн баялагаа ашиглан үйлдвэрлэх болсон. Энэ нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж олон ажлын байр гарч ирж байгаа юм. Сувнерийн анхны хувилбар 8 сарын өмнө анх хийгдэж байсан, түүнээс цааш бид үйлдвэрлэлийн үе шат олон дамжлагийг дамжин бүтээгдэхүүн болж зах зээлд гарснаар 21 хоног хүрэх гэж байна.
-Эдгээрийг хийхэд шаардагдах материал, тоног төхөөрөмжийг хэрхэн хангаж байна?
- Бид гар урлалаар бүгдийг хийдэг. Хүнсэнд хэрэглэх давсаар ямар ч хэлбэр дүрсэнд оруулж хийх боломжтой. Тоног төхөөрөмжийн хувьд өөрсдөө бүтээж шинэ содон бүтээлүүд хийсэн юм.
-Дэлхийн бусад улс оронд давсаар хийсэн зүйлс хэр байдаг вэ?
-Ихэвчлэн Европын орнууд тэр дундаа Итали , Америкчууд давсыг байгаль дах хэлбэр дүрсийг нь эвдэлгүй сонин содон зүйлс хийдэг. Азийн орнуудад ер нь бол ховор байдаг.
-Давсан бүтээгдэхүүнд учраас хадгалалтын горим, арчилгаа хэр шаардах вэ?
- Мэдээж та ус хүргэж болохгүй. Хуурай хадгалалтын горимыг барихад л болно. Бусад тохиолдолд хадгалалтын горим гэх зүйл шаардагдахгүй байгаа. Санаандгүй байдлаар бага насны хүүхэд идсэн ч хүний биед ямар хоргүй, сөрөг нөлөө өгөхгүй юм. Учир нь бид байгалийн бүтээгдэхүүнээр химийн хортой бодис холилгүй хийж байгаа. Энэ нь цаашлаад тухайн давсан сувнер давсны энергийг эвдэлгүй хийхэд чухал нөлөөтэй юм.
-Одоогоор хэдэн төрлийн сувнерүүд гараад байна?
-Арван хоёр нэр төрлийн бүтээгдэхүүнээс тав нь хананд өлгөдөг бусад нь ширээний сувнерүүд байгаа. Бид сувнер бүрийг бүтээхдээ аливаа билэг чанарыг нь бодож тодорхой зорилго зорилттой хийдэг. Жишээлбэл: Рилакс.
Энэ нь давсны аураг нөхөх, энергийг сэргээх гэх мэт билэгдэлийг бодохоос гадна, бүтээгдэхүүний өнгө /ногоон/үзэмж гоо зүйн тайшаал, тайтгарал өгөх зориулалтаар хийсэн. Унталгын өрөө, ажлын өрөө хаа ч тавих боломжтой. Үүгээр ч зогсохгүй жуулчдад зориулан монгол зан заншилтай хамаатай дүрс, зураглалыг гаргаж худаалж байгаа.
- Танайд хийгдсэн төрлүүдээс гадна өнгө үзэмж, хэлбэр хэмжээ өөр ч юмуу эсвэл тэс өөр цор ганц бүтээгдэхүүн захиалах боломжтой юу?
- Яг одоо худалдаалагдаж байгаа сувнерүүдын өнгө хэмжээг өөрчлөн хийлгэх боломжтой. Нэгээс хоёр өдөрт захиалга гарна. Харин цор ганц бүтээлийн хувьд бол 5-6 сарын дараа захиалга авч хийхээр төлөвлөөд байна. бид чинь бүтээгдэхүүн бүрийг Hand made /гар урлал/-аар хийх учраас ажилгаа их байгаа.
-Сувнерүүдийн төрөл нэмэгдэх үү? Хаагуур хэрхэн зарагдаж байна?
- Бүх насны хүн бүрт зориулах үүднээс эмэгтэйчүүд, хосууд, эрчүүд, хүүхдүүд, тухайн хүний мэргэжил сонирхолд зориулагдсан гэх мэт олон төрлийн бүтээлүүд туршилтын шатанд явж байгаа удахгүй худалдаанд гарна. Одоогийн байдлаар Sunday plaza, Hunnu mall, Хөвсгөл аймаг гэсэн гурван салбар дэлгүүр нээгдсэн борлуулат хийгдэж байна. Дабусу фэйсбүүк хуудсаар захиалга авч үнэгүй хүргэлтийн үйлчилгээтэй. Мөн дахин 3 салбар тун удахгүй нээгдэх болно.