https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
зуслангийн нэг өдөр

зуслангийн нэг өдөр

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил 6233

   Зуны амралт болжээ хүүхдүүд амарч, хөдөө явах, зуслан явах, хэл сурах, элдэв дугуйланд явахаас эхлүүлээд олон зүйлс хийдэг. Тэгвэл энэ удаад Найрамдал зуслантай адил ОУ-ын хүүхдүүд ирж амардаг, гадаад багш нартай Галакси хүүхдийн зусланд нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.

Тэдэнд уйдах завгүй адал явдал, сонирхолтой үйл явдлаар дүүрэн өдрүүд үргэлжилдэг.

    Ээлж болгон өөр өөрийн онцлогтой бөгөөд энэ долоо хоногийн ээлж нь хүүхдүүдийн бизнес сэтгэлгээг төлөвшүүлэх, бизнесийн тухай ойлголттой болоход нь туслах зорилготой долоо хоног юм. Өдөр бүрийн хөтөлбөр үйл ажиллагаанд амжилттай оролцсон хүүхдүүддээ зуслангийн нэрэмжит “Скалаги” цаасан мөнгийг өгч, цуглуулуулдаг. Хүүхдийн өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөн дүнгээр зуслангийн ямарч эд зүйлсийг худалдан авч бүхэл өдрийн турш түүнийгээ эзэмшихийн сацуу найзууд, багш нарынхаа хийсэн гар урлалын бүтээлүүдийг ч мөн адил худалдан авах боломжтой. Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд хөдөлмөрлөхийн үнэ цэнийг ойлгоход дөхөм болж байгаа юм. Багшаас нь хүүхдүүдэд чөлөөт цаг хэр их байдаг вэ, тэд уйддаг уу гэж асуухад “Бидний өдрийн сүлжээ төлөвлөгөө тэднийг уйдахааргүй, үргэлж ямар нэгэн шинэ зүйлд сэдэлжүүлсэн, сургасан, шинэлэг мэдээллүүдийг сонин содон тоглоомын аргаар өгсөн үйл ажиллагаанууд байдаг. Хүүхдүүд ч үүнд их дуртай, дараагийн өдрийн хөтөлбөрийг сэтгэл хөдлөн хүсэн хүлээж угтдаг. Харин өдөрт нэг цаг амрах цагаараа унтаж амрах, эсвэл өөрийн дуртай зүйлээ хийхэд зориулдаг” гэж хариулсан юм.

Дашрамд Галакси зуслангийн багш нарын нууцаас дэлгэхэд 3-р ээлжийн 4 дөх өдөр “Аз жаргалтай Галакси вант улсын “ ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах юм байна.  Галакси зуслан нь хөгжлийн хөтөлбөртөө цаг үеийн асуудлуудыг тусган оруулдагийн нэг жишээ нь энэ болов уу. 

 кси зуслангийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас:

  

Амрагч хүүхдүүд өртөөчилсөн ажлаараа авхаалж самбаа сорьсон олон тэмцээнүүдийг зохион байгуулдаг.

  

Хүүхдүүдийн хүсэн хүлээдэг нэгэн үйл ажиллагаа нь “Эрдэнэсийн эрэлд” аялалд гарах явдал байдаг.

Зуслангийн ахлах арга зүйч багш Т.Очирпил нь нэг ээлжийн 7 хоногт 3-4 шинэ бүжиг зааж сургадаг байна.

 

               Бүлгийн багш Кевин хүүхдүүдтэйгээ сонирхолтой яриа өрнуулж байна.

   Олон орны багш хүүхдүүдтэй орчинд хэлээ сурах боломжтой

   Хоёроос наймдугаар ээлжээр ОХУ, БНХАУ-аас хүүхдүүд ирж амарч байгаа. Одоогийн байдлаар Орос хүүхдүүд ирчихсэн 21 хоног амрах төлөвлөгөөтэй ихэд сонирхолтой байсан юм. Зарим хүүхдүүдийг нь бол монгол хүүхэд гээд андуурчихмаар ялгахад хэцүү байсан юм. Үүгээр ч барахгүй Тайланд багш ирчихсэн хүүхдүүдтэй англиар яриад тэдэнд маш их туршлага, хэлний мэдлэг өгч байна лээ. Тайланд багшийг Бэмби гэж өхөөрдөж нэрлэнэ. Бэмби багш зуслангийн бүхий л үйл ажиллагаанд бусад багш нартай яг адил оролцож хөгжилддөг. Хүүхдүүд гадаад багштай харьцах их дуртай, цаг  үргэлж л хамт тоглож харагддаг.   Багш нар орос,  англи хэлтэй.  Нэмэгдээд Орос, Тайланд ,Солонгос ,Америк /Өнгөт арьстай/ багш нартай. Энэ сарын сүүл гэхэд Солонгос багш нь ирэх юм гэсэн.

  

Олимпийн наадмаас эхлээд загварын шоу хүртэл энд өрнөдөг

   Бяцхан найзуудаасаа юу хамгийн их сэтгэлд чинь нийцэж мартагдагдахгүй дурсамж үлдээсэн бэ гэхэд тэд олимпийн наадам, урлагийн тэмцээнүүд гэж хариулж байсан юм. Олимпийн наадам л гэхэд бүтэн өдрийн турш 17 спортын төрлөөр өрсөлдөж авхаалж самбаагаа сорьно. Өмнөх өдрийн орой тэд олимпийн наадмын нээлтийг эхлүүлэн мини наадмыг таван цаграг, далбаа зэргийг оролцуулан эхлүүлдэг байна. Тэд үнэхээр олимпид оролцоод байгаа мэт сэтгэгдэл төрж маргаашийн тэмцээндээ оролцох урам орсон гэлцэнэ. Боулинг гэхэд л гахай тавьдаг нүхээ газар ухаж байрлуулсан зэргээс харахад спортын төрлүүдийг чадах чинээгээрээ орлуулж сонирхолтой байдлыг эрхэмлэсэн байсан.

 

Өдрөөр ч гэсэн амрах боломжтой

   Биднийг очихтой зэрэгцээд олон улсын байгууллагын хүүхдүүд өдрийн амралтаар ирж таарсан юм. Тэднийг бага насных нь дурсамжийг сэргээх үүднээс оцон шувуун бүжгээс эхлүүлээд олон олон хөгжилтэй тоглоом, бүжиг, дасгалыг хийлгэж байсан юм. Багаар ажиллах чадвар энэ өдрийн зорилго. Тиймээс хүүхдүүдийг багийн спортын тэмцээн уралдаан, буухиа тоглоом тоглуулж байсан юм.

  

Хоолны хувьд тэд “Хөөх дахиад хоол байгаа гэж үү, гурван хоол өгдөг юмуу дахиад идье гэсэн ч зай алга даа” хэмээн дараагийн үйл ажиллагаандаа яарч байсан юм.

Мөн тэдэнд Бэмби багш ихэд сонихролтой санагдаж, хэдхэн цагийн дотор дотно найзууд болжээ.

Олон улсын байгууллагын шугамаар амарсан хүүхдүүд буцахтайгаа зэрэгцээд сэтгэгдэлүүдээ бичиж үлдээсэн юм. Мөн зарим нь бид хонохгүй гэдэг маань харамсалтай байна, хоол нь ч сайхан амттай байлаа гэж дурамжханаар зусланг орхисон юм. Заавал долоо хоногоор бус нэг өдрийн амралтаар амарч хамтарч ажилдаг байгууллага сургуулиуд мөн байдаг гэсэн юм. Нэг өдрийн хөтөлбөрийн гол зорилго нь ямарваа нэг чадамжийг суулгаж өгөхөд оршдог.

 

Гадаад хэлний сургалтыг вакумжуулсан орчинд зохион байгуулдаг.

Галакси зуслан нь гадаад хэлний хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ГАЛАКСИ сургуулийн харьяа зуслан юм.

Ийм ч учраас зуны улиралд сурагчдад орос, англи хэлний мэдлэг олгох 14-30 хоногийн сургалтыг зохион байгуулдаг байна. Өөрийн сургуулийн орос, англи хэлийг түргэн хугацаанд сургах хөтөлбөрийн хүрээнд 14-30 хоногт гадаад хэлний анхан, дунд түвшний сургалтыг өндөр үр дүнтэйгээр зохион байгуулж хэвшсэн нь  сурагчид, эцэг эхийн талархлыг хүлээсэн ажил болж чаджээ.

 

Галакси зуслангийн орос хэлний вакум сургалтанд хамрагдсан сурагчид.

 

Нүдэндээ нулимстай үдэх, түүдэг

Зусланд амрах сүүлийн өдрөө эрдэнэсийн эрэлд гарцгааж, ой мод уулаар сонин содон аялалыг өрнүүлдэг уламжлалтай аж. Мөн орой болох түүдэгний модоо өөрсдөө авчирч дурсамжаа өөрсдийн гараар бий болгож олон зүйлсийг нэгэн зэрэг сурч байна лээ. Ихэвчлэн наймаас арван долоо насны хүүхдүүдтэй, багачууд нь бага гэлтгүй нэгэн жигд идэвхитэй оролцсоор байсан юм. Түүдэг галаа асааж амрах хугацаанд хэн хэн үйл ажиллагаануудад идэвхитэй оролцсон, тэдгээр хүүхдүүдэд зуслангийн нэрэмжит медал, өргөмжлөлөөр урамшуулж, өнгөрсөн хугацаанд дасаж найзласан нэгэндээ ил захидал, сэтгэлийн үгсээ илэрхийлсээр нүдэндээ нулимстай үдэлтийн үдэшлэг дуусдаг гэнэ. Хугацаагаа сунгахыг хүсэж, үргэлж холбоотой байна шүү гээд явах хүүхдүүд тоймгүй олон хэмээн багш нь дурьдсан юм.  

   

Өчүүхэн бага зүйлээс ч сэтгэл ундрах хамт олон

Өдөр бүрийн үйл ажиллагааг ярилцан, хийх ажлаа төлөвлөх багш нарын хуралд хөндлөнгөөс ажиглалт хийхэд ихэд догдлом байлаа. “Амараа багшаа өчигдөрийн хийсэн үзүүлбэр чинь үнэхээр гоё болсон одоо арай өөр мартагдашгүй зүйл хийгээч. Би ийм хүн болох уу хүүхдүүд баярлах байх , чи юу хийж чадах уу хүүхдүүдийг баярлуулах нь чухал шүү” гээд л өөрсдөө ч түүндээ дуртай нь аргагүй багш нарын урлагийн тоглолтоо догдлолоор дүүрэн ярьцгааж байсан юм.

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бямбанаран [202.179.27.xxx] 5 жил
галакси зуслан бол маш сонирхолтой, хөөрхөн ааштай багштай зулан.